ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЦОГТСАЙХАН, ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АМГАЛАНБААТАР НАР ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА

          Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд ажиллалаа.

          Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019-2020 оны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн тухай багц хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн төсөв санхүүгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар танилцуулж шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо.

          Тус уулзалтаар шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.

          Уулзалтын дараа ажил үйлсээр тэргүүлж ажилласан ерөнхий шүүгч Д.Баттулга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, Д.Жаргалсайхан нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан баяр хүргэж, шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт Өргөмжлөлөөр тус тус шагнагдсаныг гардуулж баяр хүргэлээ.