Эрүүгийн хэрэг

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Н.Батхишигт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж, хянан хэлэлцээд шүүгдэгчид холбогдуулах 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлж, 600 нэгжээр торгож шийтгэв.

            2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Л.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүгч Д.Баттулга даргал, хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

            2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Т.Пүрэвхүүд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж, хянан хэлэлцээд улсын яллагч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

            2020 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сайхандэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд 800 нэгжээр төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр  сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд прокурорт буцаав.

2020 оны 01 дүгээр  сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Баасандавгад холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаав.

Иргэний хэрэг

2020 оны 01 дүгээр сарын  сарын 15-ны өдөр товлогдсон А.Энхтайваны нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын  сарын 15-ны өдөр товлогдсон Ц.Ганцэцэгийн  нэхэмжлэлтэй садан төрлийн холбоотой байснаа тогтоолгох  тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын  сарын 15-ны өдөр товлогдсон Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй 13.002.295 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэв.