Эрүүгийн хэрэг

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилээр тэнсэж шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Болд-Эрдэнэ, Б.Батбуян нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Болд-Эрдэнийг 3.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Батбуянг 3.500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Энхболдод холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд 1.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дарьсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Урангуа даргалж хянан хэлэлцээд 2.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах, М.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд шүүгдэгчийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гантулга, А.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга  даргалж хянан хэлэлцээд тус бүр 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Нямдаваад холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилээр тэнсэж шийдвэрлэв.

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Энхцогт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд 1.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд харъяалал тогтоолгохоор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн шүүхэд шилжүүлэв.