ХУУЛЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ТУХАЙ
2014-02-12 00:00:00 | 1202014 оны 02 дугаар сарын 12 өдрийн 11 цаг 30 минутад Сум дундын 16 дугаар шүүхийн шүүх хуралдааны танхимд хуульчийн тангараг өргөх ажиллагааг тус шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин удирдан зохион байгуулж.
Сум дундын 16 дугаар шүүхийн шүүгч Доржийн Баттулга
Сум дундын 16 дугаар шүүхийн шүүгч Цэрэнчимэдиийн Мөнхтулга
Сум дундын 16 дугаар шүүхийн шүүгч Галбаатарын Солонго
Сум дундын 16 дугаар шүүхийн шүүгч Чадраабалын Батчимэг
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Мөнхзул
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Энх-Оргил
Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын дарга Ц.Чинбат
"Оюу толгой” ХХК-ийн хуульч Ц.Мөнхгэрэл
"Оюу толгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт цахилгаанчин ажилтай Д.Цог-Эрдэнэ нар хуульчийн тангараг өргөв.
Ёслолын ажиллагаанд Ханбогд сумын засаг дарга Т.Буян-Өлзий, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нэхийт, Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Наранбаатар нар урилгаар ирж оролцов.
Шүүгч Д.Баттулга тангаргыг цээжээр дээдлэн дуудаж бусад хуульчид дагалдав.
Тангараг өргөсны дараагаар хуульчид төрийн далбаанаас адис авч тангаргын бичигт гарын үсэгт зурснаар тангараг өргөх ажиллагаа өндөрлөж шүүгч Ц.Мөнхтулга тангараг өргөсөн нийт хуульчиддаа амжилт хүсэн үг хэллээ. Уг ёслолын ажиллагааг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь "HBтелевиз”-ээс сурвалжлан иргэдэд мэдээлэв.