-1

ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАВ

2026-01-28 00:00:00    |   27

         Тус шүүхээс шүүх байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүдэллэн ажиллалаа.

           Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн бага насны хүнд өвчтэй хүүхэдтэй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээр шүүх хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газар хийх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

             Иргэдэд шүүхэд болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах, хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлах болон бусад ажиллагааг хийж 19 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.  

        Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Гантуяа эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт зохион байгуулж, Цогтцэций сумаас 2026-2028 онд шүүн таслах ажиллагаанд оролцохоор сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ, Д.Намуун нар сургалт зохион байгуулж, батламж гардуулав.

 

. . .