“ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ-2016” болж өнгөрлөө.
2016-11-14 00:00:00 | 122Улсын Дээд шүүхээс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр "Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгууллаа.
Уг наадамд аймаг, нийслэл, дүүргийн шүүхийн нийт 31 багийн 672 тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсны дотор олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цол, зэрэгтэй тамирчид олон байсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.
Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид амжилттай оролцож: Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тусгай 5-р байр, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд 8-р байр, шатрын эмэгтэй төрөлд тусгай 5-р байранд шалгарлаа.