"Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо"-ны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь салбар хороо хуралдлаа.
2016-12-09 00:00:00 | 112Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны ээлжит бус Их хурлаас баталсан шийдвэр, холбооны дүрмийг хэрэгжүүлж, салбар хороодын ажлыг эрчимжүүлэхийн тухай "МОНГОЛЫН ШҮҮХИЙН АЖИЛТНЫ НЭГДСЭН ХОЛБОО”-ноос ирүүлсэн албан тоотын дагуу тус шүүхийн тамгын газрын ажилтнуудын хурлыг зохион байгуулав.
Тус хуралдаандӨмнөговь аймгийн Ханбогд сумдахь сум дундын шүүхийн тамгын газрын бүх ажилчид оролцсон Тамгын газрын дарга тус холбооны зорилго, чиг үүрэг болон дүрмийг танилцуулж бөгөөд олонхийн саналаар салбар зөвлөлийн менежерээр Эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа сонгогдлоо.
Мөн энэ үеэр "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон ээлжит бус их хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж, холбооны зорилго, чиг үүргийг сурталчилж, гишүүдийн бүртгэлийг шинэчлэн, батламж гардуулан гишүүнчлэлийг сэргээж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа нэгтгэн Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.