Англи хэлний сургалтад хамрагдлаа.
2017-02-08 00:00:00 | 160Шүүхийн 2017 оны дотоод сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу англи хэлний хичээлийг 3 сарын хугацаатай долоо хоногт 3 удаа орохоор боллоо.
Тус сургалтын хичээлийг заахаар 10 гаруй жил Англи хэлний багшаар ажиллаж байгаа, "Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийг Орос, Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, арга зүйч, зөвлөх Ч.Алтанчимэг багштай гэрээ байгуулсан бөгөөд сургалтанд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтанууд бүрэн хамрагдлаа.
Ингэснээр шүүгч, шүүхийн захиргаа үйлчилгээний албан хаагчдын гадаад хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, англиар ярих болон бичих ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
. . .