-1

Багийн малчин иргэдэд мэдээлэл хийлээ.

2017-05-26 00:00:00    |   118

ШЕЗ-с Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг идэвхжүүлэх шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/515 дугаартай "Үүрэг даалгавар өгөх тухай”, албан бичгийн дагуу 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд "Жавхлант” болон "Гавилууд” багийн төв дээр иргэдэд хууль сурталчилах ажлыг зохион байгууллаа.

Тус шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, шүүгчийн туслах Ц.Мөнх-эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог давуу тал, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар сургалт орлоо.

Мөн Малчин ард иргэдэд нэхэмжлэл, өргөдөл хэрхэн яаж зөв бичих талаар заавар зөвлөмж өгч шүүхэд итгэх итгэл, шүүхийн захиргааны ажилтануудын харилцаа хандлагатай холбоотой санал асуулгын хуудсыг бөглүүлэн авч нэхэмжлэлийн загвар, иргэдийн төлөөлөгчийн брошур гарын авлага тараан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөн малчин ард иргэдэд хүрч ажилласан үр дүнтэй ажил боллоо.

. . .