ИРГЭДЭЭС САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГАА АВЛАА.
2017-06-09 00:00:00 | 125ШЕЗ-ийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 65 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд "шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулга авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Тухайн санал асуулагт хэрэг маргаанаа тухайн шүүхээр үйлчлүүлж байсан 25 иргэдээс мөн тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжийн иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонголт хийн тус шүүхээр үйлчлүүлж байгаагүй 25 иргэдээс сонгон санал асуулга авлаа.
Санал асуулгын судалгааг авахдаа хөндлөнгийн нөлөөгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор ханган Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн санал асуулгын хуудасыг бөглүүлж битүүмжилсэн дугтуйнд хийлгэн дүнг нэгтгүүлэхээр ШЕЗ-н хэвлэл мэдээллэл, олон нийттэй харилцах хэлтэст хүргүүллээ.
Судалгаанд орсон иргэддээ баярласан талархсанаа илэрхийлье.