ШИНЭЭР ШҮҮГЧ ТОМИЛОГДОВ.
2017-07-03 00:00:00 | 122Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаарӨмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон САМАНДААБАЗАРЫН ӨЛЗИЙ-ОТГОН"Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 03-ныөдрийн морин цагттус шүүхийн шүүх хуралдааны танхимд боллоо.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд урилгаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХурлын дарга Ш.Эрдэнэжаргал, Засаг дарга Б.Дэндэвсамба, Өмнөговь аймгийн сум дундын 1 прокурорын ахлах, хууль цаазын зөвлөх, проукурор Ц.Бямбадорж, Ханбогд сумын Цагдаагийн тасгын дарга дэд хурандаа Б.Баярбат нармөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтанууд оролцсон бөгөөд. Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Баттулга шинээр томилогдсон шүүгч С.Өлзий-Отгонд баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүсэн үг хэлж тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг хаав.