-1

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ.

2017-12-01 00:00:00    |   116

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хамт олон тус аймгийн орон нутгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Засаг даргын мөрийн хөтөлбөр дахь хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хувь нэмэр оруулах, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн ИТХ, ЗДТГ, Улаан Загалмайн хорооноос хамтран хүмүүнлэг үйлсэд иргэн таны оролцоо Хүмүүнлэгийн аяны удирдамжын дөрөвт заасны дагуу /Эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх / дараахь үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум Бүрэн дунд Ерөнхий боловсролын 1б ангийн сурагч Сүнжидмаагийн Тэгшдүүрэнд Өвлийн бүрэн хувцас хандивласан. Үүнд: өвлийн курьтка, малгай, өвлийн гутал, өмд зэрэг нэг удаагийн өвлийн хувцасаар хангаж байгууллага хамт олноороо дэмжин энэхүү үйл ажиллагааг идэвхтэй оролцлоо.

. . .