Цагдаагийн тасагтай хамтран ажиллах төлөвлөгөө батлав.
2018-02-07 00:00:00 | 126Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, зорилгоор Шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Баярбат нар уулзалт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.
Мөн уг уулзалтаар 2017 оны хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна "2018 онд хамтран ажиллах” ажлын төлөвлөгөө болон "Шүүхийн байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах” ажлын төлөвлөгөө баталлаа. Цаашид төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын дагуу хоёр байгууллага 2 долоо хоногт 1 удаа уулзахаар тогтож, уулзалтаар ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаарсанал бодлоо солилцлоо.
. . .