-1

ДОТООД СУРГАЛТУУД БОЛОВ.

2018-10-15 00:00:00    |   124

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 3 дугаар улиралд “Шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх ажиллагаа” сэдвээр монгол шуудангийн Ханбогд сум дахь салбарын шууданч Э.Эрдэнэтуяа болон тус шүүхийн бичиг хүргэгч О.Лхагвасүрэн нар, “Эдийн засгийн гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр шүүгч С.Өлзий-Отгон, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр шүүгч Ц.Урангуа, "Шүүхийн шийдвэр захирамж, тогтоолын төсөл боловсруулах” сэдвээр шүүгчийн туслах М.Бүдээ нар дотоод сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.

Тус сургалтаар шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байранд дагаж мөрдөх ёс зүй, хэргийн оролцогч нартай зөв зохистой харилцах, мөн шүүн таслах ажиллагааны талаар болон шүүгчийн туслах нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцаж санал бодлоо хуваалцлаа.

Image may contain: text

Image may contain: 3 people, people standing and indoor

. . .