ШҮҮХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.
2014-06-18 00:00:00 | 110Шүүхийн багц хуулийг сурталчлах ажлы эрчимжүүлэх хүрээнд Ханбогд сумын иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүхийн ил тод байдал харуулах, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээллэх зорилгоор"Нээлттэй шүүхийн өдөрлөг” 2014 оны 06 сарын 17-нд зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр уг өдөрлөгт Ханбогд сумын иргэдийн дунд "100 буудалт даамны” тэмцээн зохион байгуулж, шинээр батлагдсан шүүхийн багц хуулиудын талаар мэдээлэлтэй байгаа эсэх, Сум дундын 16 дугаар шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод явагдаж байгаа эсэхийг тодруулахын тулд 10 асуулт бүхий санал асуулгын хуудсаар судалгаа авах, шүүхийн багц хуулиар болон бусад мэдээллийг агуулсан олон төрлийн нугалбар хуудсыг тараах зэрэг ажиллагаанууд явуулсан.