Шүүхийн тамгын газраас дотоод удирдлагын /E-Office/ систем шинээр нэвтрүүлж эхэллээ.
2019-01-24 00:00:00 | 124Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд дотоод удирдлагын /E-Office/ системийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа хөгжүүлэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх анхдагч систем хэрэглэгчид боллоо.
Тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа танилцуулан 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. Энэхүү систем програмын түвшинд хийгдсэн бөгөөд Үүнд:
v Удирдлагын мэдээллийн самбар
v Үүрэг даалгавар өгөх
v Албан хэрэг хөтлөх
v Ирсэн явсан бичиг бүртгэх, цохох
v Байгууллагын хүний нөөц
v Ажилтнуудын үр дүнгийн гэрээг бүртгэх sхянах
v Өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авч цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх зэрэг олон давуу талтай систем болж чадсан байна.
“Цаасгүй цахим хамт олон” болох уриатай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн хамт олон ажиллаж байна.