Хаан банкны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
2019-01-29 00:00:00 | 130Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан банк”-ны салбараас ирсэн албан бичгийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гомдол гаргахад анхаарах зарим асуудал мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт зохион байгуулан ажиллалаа.
Тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа шүүхэд өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, өргөдлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангах, ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг талаар мэдээлж ажилтнуудын сонирхсон асуултад мэдээлэл өгч ажилласан бол эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онцлог шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлэх нь ямар ач холбогдолтой байдаг мөн цаг хугацаа болоод иргэдэд эдийн засгийн хэмнэлтийг хэрхэн үзүүлж чаддаг, түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлсэн иргэд сэтгэл зүйн тал дээр ямар шийдвэрт хүрч болдог талаар сургалт суталчилгаа хийж бүтээлчээр ажиллалаа.