-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

2019-02-13 00:00:00    |   132

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энхээгийн БАТБАЯР (Ph.D)

 

Боловсрол

 

1980-1990 - Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992 - ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999 - МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000 - МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005 - ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 

 

 

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012 - "Түшээ" дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 - УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 - Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 - Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 - "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

. . .