-1

Ханбогд сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн тэмцээнд оролцлоо.

2019-03-18 00:00:00    |   161

      Монгол улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн байгууллагын 340 гаруй төрийн албан  хаагч оролцсон зөвлөгөөн тэмцээн болж өнгөрлөө. 

Тус зөвлөгөөн тэмцээнд Ханбогд сумын Засаг даргын тамгын газар ИТХ, 1, 2-р сургууль, Сум дундын прокурорын газар, Сум дундын эмнэлэг, Цагдаагийн тасаг, Соёлын төв, 21, 22, 29-р цэцэрлэг, Залуучууд хөгжлийн төв, Гадаадын иргэд харьяатын алба, Хилийн мэргэжлийн хяналт, Гааль, Онцгой байдлын 66-р гал унтраах анги, Говийн бага дархан газрын хамгаалалтын захиргаа, Хан дизель ОНӨААТҮГ, Хот тохижилт ОНӨААТҮГ, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх, төрийн бүх байгууллагын баг хамт олон идэвхтэй бүрэн хамрагдсан байна.

Төрийн албан хаагчдын хүрээнд нэгдсэн арга хэмжээнд спортын уралдаан тэмцээн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах замаар чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нөхөрсөг уулзалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой юм.

. . .