Дотоод сургалт зохион байгуулав.
2019-04-12 00:00:00 | 155Шүүхийн захиргааны ажилтнуудын эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх улмаар мэдлэг чадвартаа тулгуурлан шүүн таслах ажиллагааг чанартай үр нөлөөтэй зохион байгуулахаар Төрийн албаны /шинэчилсэн/ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан шинээр батлагдсан дүрэм, журмуудын талаар шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал сургалт зохион байгууллаа. Үүнд:
v Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам,
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 16, 17, дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай, Төрийн албаны тусгай өгөх болзол, журам, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмуудыг тус тус 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр танилцууллаа.