-1

“Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан Урлагийн их наадамд амжилттай оролцлоо.

2019-05-20 00:00:00    |   129

2019 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар “СОЁЛЫГ ДЭМЖИХ” жил болгон зарласантай холбогдуулан Ханбогд сумын төрийн 12 байгууллага оролцсон урлагийн их наадам Үлэмжийн чанар соёлын төвд 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр болж өнгөрлөө.

Урлаг соёлын арга хэмжээний хүрээнд язгуур урлаг, гоцлол дуу, харилцаа дуу, хамтлаг бүжиг, хөгжим, жүжигчилсэн тоглолт нийт 6 төрлөөр өрсөлдөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх, Ханбогд сум дахь Цагдаагийн тасагтай хамтран урлагийн наадамд амжилттай оролцон “Гутгаар” байр эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

. . .