ШҮҮХИЙН ТАХАРЫН АЛБАНЫХАН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.
2015-01-09 00:00:00 | 1052015.01.10-ны өдрийн 11:40-12:20 цагийн хоооронд Ханбогд сумын засаг даргын тамгын газрын иргэний танхимд 3 дугаар тойргийн Ханбогд сум дэхь Тахарын хэсгийн албан хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Уг ёслолын үйл ажиллагаанд Тахарын хэсгийн дарга О.Батбаяр болон алба хаагчид, Сум дундын 16-р шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, шүүгч Д.Баттулга, Ханбогд сумын засаг дарга Т.Буян-Өлзий, Сум дундын 1 дүгээр прокурорын ахлах прокурор С.Батзул мөн хяналтын прокурор Д.Энх-Оргил Ц.Бямбадорж тус тус оролцсон юм.
. . .