Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
2019-11-26 00:00:00 | 124Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэдийн “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа” 2019 оны 11 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах Х.Ууганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ батлан төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, батлан тангараглав. Төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууддаа баяр хүргээд, ажилд нь амжилт хүсье.