-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

2020-03-19 00:00:00    |   124

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ТУШААЛД

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

1.    ЗОРИЛГО: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Cум дундын шүүхийн тамгын газраас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга сул орон тоог нөхөх

2.    БҮРТГЭЛ: Боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан тухайн албан тушаалд тогтвор сууршилтай ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэнэ.

Сонгон шалгаруулалт орохыг хүссэн иргэдийн материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн №101 тоот өрөө болон khanbogd_tg@shuukh.mn N-мэйл хаягаар  2020 оны 03 дугаар сарын 19-27 өдрийн хооронд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна. Холбоо барих утас: 70535181, 70535136

3.    ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:  

 

Ажлын

 байрны

нэр

 

Мэргэжил

 

Ангилал

Нийтлэг шаардлага

Тусгай                                  шаардлага

 

 

 

1

 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

 

 

 

Эрх зүйч

 

 

Дэс түшмэл  ТЗ-5

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6-р хавсралтад заасан төрийн Төрийн захиргааны гүйцэтгэх албаны туслах түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах, тусгай шаардлагыг хангасан байна.

4.    БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү:

·         Төрийн албан хаагчийн шинэчлэсэн анкет, маягтийн дагуу бөглөсөн байна.

·         Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

·         Ажлын туршлага, ажилласан байдлыг нотлох баримт бичгийн хуулбар

·         Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувь хуулбар

·         Иргэний үнэмлэхийн хуулбар

·         1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төрсөн эрэгтэй иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх

5.    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ:

2020.03.30-ны өдөр дараах байдлаар шүүхийн байранд томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.   

·         Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

·         Ур чадварын түвшин тогтоох шалгалт

·         Мэдлэг хандлага зан үйлийг тодорхойлох шалгалт буюу ярилцлага авна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .