-1

Шүүхийн захиргааны ажилтан хүндэт ӨРГӨМЖЛӨЛ-өөр шагнуулав.

2020-05-18 00:00:00    |   161

Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяаг Монголын шүүхийн ажилтны холбооноос "2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар “Хүндэт өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Шагналыг 2020 оны 05 сарын 18-ны өдөр тус шүүхийн хамт олны хурал дээр шүүхийн тамгын газрын Н.Баяржаргал гардуулан өгч, нийт хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

. . .