ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШҮҮХИЙН БАЙРНЫ ЦАХИЛГААНЫ МОНТАЖИЙГ БҮРЭН ШИНЭЧЛЭЛЭЭ
2020-06-10 00:00:00 | 89219Шүүхийн тамгын газраас Шүүхийн байрны барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 оны 11 сард Инженеринг Дизайн ХХК-наар шүүхийн байрны дотоод монтаж бүрэн солих ажлын зураг хийлгүүлэх ажлыг Шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулан 2020 оны орон нутгийн төсөвт 19.806.308 төгрөгийг төсөвт суулгасан. Төсвийн дагуу сумын ЗДТГ-аас Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтад хялбаршуулсан журмаар тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 07-14-ний хооронд нээлттэй зарлан, Сумын Засаг даргын захирамжаар байгуулсан үнэлгээний хороо сонгон шалгуурлалт явуулж Шүүхийн байрны цахилгааны монтажийг солих ажлыг гүйцэтгэгчээр орон нутгийн “Говь баян энерги” ХХК-ийг шалгарсан.
“Говь баян энерги” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд амралтын өдөр болон ажлын бус цагаар ажлын хэвийн ажиллах нөхцөлийн алдагдуулахгүйгээр шүүхийн байрны дотор цахилгааны монтаж бүрэн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэв.
2020 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Шүүхийн тамгын газар, ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажил гүйцэтгэгч “Говь баян энерги” ХХК-ний захирал М.Баярсайхан, шүүхийн байрны аюулгүй байдлыг 24 цагаар ханган ажилладаг сумын цагдаагийн тасгийн төлөөлөл болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авлаа.
Цаашид орон нутгийн төсвөөс шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж ажлын байрны ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэнд шүүхийн тамгын газраас сумын удирдлагууд болон ажил гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.