-1

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛӨӨС ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-16 00:00:00    |   145

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн захиргааны ажилтны  2020 оны Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу    Шүүхийн захиргааны ажилтныг 4 багт хуваарилан төрийн албан хаагчийн ёс зүй сэдвийн хүрээнд Илтгэлийн уралдааныг 2020 оны  10 дугаар сарын 16-ний өдөр  амжилттай зохион байгуулав. 

            Илтгэлийг 5 шалгуур үзүүлэлтийн дагуу  Шүүгч  Г.Батмөнх, Г.Даваанаран, шүүхийн  тамгын газрын дарга Н.Баяржаргал нар үнэлж дүгнэсэн бөгөөд илтгэх ур чадвар, илтгэлд тавигдах шаардлага стандарт нийцсэн байх,  судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх, төрийн албан хаагчийн ёс зүйн, хариуцлагыг дээшлүүлэх санаа дэвшүүлсэн байх, хэрэгжих боломжтой, онол арга  зүйн үндэслэлтэй, дүгнэлт шийдэл гэсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэв.

          Тус уралдаанаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, Хувь хүний хөгжил сэдвээр илтгэлээ амжилттай илтгэлээ 1-р байранд Шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд  бичиг хүргэгч Д.Туул, 2-р байранд Шүүгчийн туслах  С.Аззаяа  шүүхийн захиргааны ахмад ажилтан Ш.Эрдэнэчимэг нар шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 

 

 

 

 

. . .