-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2015-03-20 00:00:00    |   117

2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд Сум дундын 16 дугаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа ЗДТГ-ын нийт ажилтнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт хийлээ.

Тус сургалтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, онцлог давуу тал болон энэ хууль хэрэгжиж эхлэснээр ямар ач холбогдолтой болох талаар мэдээллэж, хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

. . .