-1

Цагдаагийн тасагтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

2020-10-22 00:00:00    |   145

              Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал  оруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

             Уг хэлэлцүүлэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд,   Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч П.Розон, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч Ц.Ганбаатар, харуулын болон хамгаалалтын цагдаа нар оролцлоо 

            Тус  уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журмын талаарх санал бодлоо сольцон тулгамдаж байгаа асуудлуудаа харилцан ярилцаж шийдвэрлэлээ.

 

 

. . .