Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд Мэдээллийн технологийн мэргэжилтэн, Бичиг хүргэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.
2020-12-17 00:00:00 | 142МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН, БИЧИГ ХҮРГЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.
- ЗОРИЛГО: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Бичиг хүргэгчийн сул орон тоог нөхөх
- БҮРТГЭЛ: Боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллахыг хүссэн иргэдийг бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн №101 тоот өрөө болон Khanbogd_tg@shuukh.mn и-мэйл хаягаар 2020 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна.
- МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Мэдээлэл технологи, компьютер хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх,
- Багаар ажиллах чадвартай
- Түргэн шуурхай хариуцлагатай
- Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллах чадвартай.
4. БИЧИГ ХҮРГЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эрх зүйч мэргэжилтэй бол давуу тал болно.
- Архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Түргэн шуурхай хариуцлагатай
- Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллах чадвартай.
5. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Ажилтанд тавигдах шаардлагыг хангасан этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ үү.
- Төрийн албан хаагчийн шинэчилсэн анкет, маягтын дагуу бөглөсөн байна.
- Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувь, хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төрсөн эрэгтэй иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх
Холбоо барих утас: 70535163, 88065274,
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .