-1

Цагдаагийн тасагтай уулзалт зохион байгуулав.

2021-01-28 00:00:00    |   132

                             Шүүхийн тамгын газар Цагдаагийн тасаг хамтран                               

ажиллах төлөвлөгөөгөө баталлаа.

 

         Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор "Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө" болон  “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөө"  баталлаа.

       Уулзалтаар 2021  оны  хамтран ажиллах төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх,  үүрэг гүйцэтгэж буй харуулын цагдаа нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд хэргийн оролцогчтой харилцахдаа анхаарах, нөхцөлийг сайжруулах шуурхай уялдаа холбоотой хамтран ажиллах, дадлага сургалт зэрэг асуудлаар харилцан ярилцлаа.


    

. . .