-1

Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийг сонголоо.

2021-03-02 00:00:00    |   126

Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийг  сонголоо.  

 

     Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр Доржийн Баттулга сонгогдлоо.

     Шүүхийн Тамгын газраас шүүгчдийн зөвөлгөөний тогтоолоор  сонгогдсон Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн морин цагт  шүүхийн байранд зохион байгуулж, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

                                                                                                                                                           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газар

 

 

. . .