Бүх нийтийн мод тарих үйл ажиллагаанд оролцов
2021-05-03 00:00:00 | 141 Бүх нийтийн мод тарих үйл ажиллагаанд оролцов
Монгол улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн дагуу Өмнөговь аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан 90 мянган мод тарих ажил зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/120 дугаар захирамжаар Бүх нийтийн мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Бямба гарагт сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сумын ногоон зурваст төлөвлөгдсөн газар болох Ханбогд сумын Галба талбайд Ханбогд хот тохижилт ОНӨААТҮГ-тай хамтран 110 мод шинээр суулгаж, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хамтран оролцлоо.