ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД “ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ” ХИЙЛЭЭ
2015-04-16 00:00:00 | 146Сум дундын 16 дугаар шүүх Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүдэллэн ажиллаж сумын соёлын төвд 2015 оны 04 сарын 15-ны 11:00 цагаас Эрүүгийн хэргийн "Нээлттэй шүүх хурал” хийлээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ганзоригт холбогдох Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарантуяа, Улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров, хохирогч Э.Ариунтунгалаг, Б.Хашбаатар, хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал, иргэний хариуцагч Д.Наранхүү, С.Эрдэнэсүмбэр, иргэдийн төлөөлөгчид Т.Тогосмаа, М.Ганзориг нарыг оролцуулан нээлттэй шүүх хурал хийв.
Тус нээлттэй шүүх хуралдаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд сонирхон нийт 150 гаруй иргэн оролцсон бөгөөд уг нээлттэй шүүх хуралд оролцсоноор шүүх хуралдааны дэг, шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар байр суурьтай оролцдог, шүүх хэрхэн ил тод болсон, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо.