ШҮҮХИЙН БАЙРНЫ ДЭЭВЭР БҮРЭН СОЛИХ, ГАДНА ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.
2021-10-06 00:00:00 | 158ШҮҮХИЙН БАЙРНЫ ДЭЭВЭР БҮРЭН СОЛИХ,
ГАДНА ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн барилгын дээврийг бүрэн солих, модон цонхыг вакум болгох, гадан өнгө үзэмжийг сайжруулах тохижилтийн ажлыг Орон нутгийн “Говь баян энерги” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 29.000.000 төгрөгийн санхүүжилтэйгээр хийж гүйцэтгэлээ.
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажлын даалгавар, зураг төсөв, стандартын дагуу хийгдсэн эсэхийг нягтлан шалгаж хүлээн авлаа.
. . .