ХАНБОГД СУМЫН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-04-06 00:00:00 | 173ХАНБОГД СУМЫН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүх эрх мэдлийн байгууллагын нээлттэй ил тод байх зарчмыг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд 2022-2024 оны оролцох шүүхийн иргэдийн төлөөлөгчийг орон нутгийн иргэдээс санамсаргүй сонголтын аргаар 4 сумаас нийт 243 шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгогдсон байна. Үүнээс Ханбогд сумаас сонгогдсон 135 шүүхийн иргэдийн төлөөлөгчид үе шаттайгаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтын Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн программ”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох журам”, "Иргэдийн төлөөлөгч тангарах өргөх” журам, "Иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нарт тус шүүхийн тамгын газраас бэлтгэсэн гарын авлага тарааж, батламж гардуулж ажиллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай сургалтыг тус шүүхийн шүүгчийн туслах Х.Ууганбат, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ө.Цэвэгмэд нар зохион байгууллаа. Зарим иргэдийн иргэдийн төлөөлөгч нар цахимаар оролцлоо.
Тус сургалтад хамрагдсан нийт иргэдийн төлөөлөгч нарт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт олон нийтийг хяналтыг хэрэгжүүлэх санал дүгнэлт гаргах, болон бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхэд амжилт хүсэж хариуцлагатай хандахыг уриалсан байна.