-1

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрал, Н.Мөнгөнцэцэг, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум

2022-04-14 00:00:00    |   175

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрал, Н.Мөнгөнцэцэг, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзалт хийж байна.

Уулзалтын эхэнд тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Ерөнхий шүүгч Д.Баттулга тус шүүхийн 10 жилийн хугацаанд хүлээж авсан эрүүгийн хэрэг, иргэний нэхэмжлэл, зөрчлийн хэргийн статистик судалгааг танилцуулав.

Шүүхийн Тамгын газрын дарга Н.Баяржаргал нь шүүхийн тамгын газрын ажлын товч танилцуулав.

Тус шүүхийн шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож холбогдох тайлбар мэдээлэл өгч ажиллалаа. Үүнд:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай сумдыг харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж ажилдаг боловч, өөрийн гэсэн байргүй бөгөөд 1960 онд баригдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн нэг давхар байранд байрладаг. Тус байр нь  шүүх хуралдааны нэг танхимтай бөгөөд өмгөөлөгч хэрэгтэй танилцах өрөө болон насанд хүрээгүй гэрч хохирогчийг тусгаарлах, асуух өрөө зэргийг гаргах нөхцөл боломжгүй байдалтай байдаг учраас шүүхийн шинэ байртай болох саналыг Ерөнхий шүүгч Д.Баттулга болон шүүхийн Тамгын газрын дарга Н.Баяржаргал нар илэрхийлэв.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт стратегийн ач холбогдол бүхий “Оюу толгой ХХК, Таван толгой ХК” зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудал болж байгаа тул шүүхийн захиргааны ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд Засаг даргын тамгын газраас өгсөн хуучны байрыг засах, төвийн дулааны шугам сүлжээнд холбох шаардлага байгаа гэдгийг илэрхийлэв.

Шүүгчийн аюулгүй байдлыг хангахад дуут дохионы тусгай зөвшөөрөл нь дууссан байгаа. Нүүрсний машинууд их явдаг учраас дуут дохио зайлшгүй байх шаардлагатай талаараа Шүүгчийн хараат бус байдал хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяад илэрхийлж тус асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

 

 

 

. . .