ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ
2015-05-08 00:00:00 | 1512015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын "Иргэний танхим”-д Сум дундын 16 дугаар шүүхийн тамгын газрын захиргааны ажилтанууд "ТӨРИЙНН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН” тангараг өргөв.
Тус тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхий шүүгчийн туслах Д.Оюунцэцэг, шүүгчийн туслах Н.Энхтөр, М.Бүдээ, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, Мэдээлэл технолгийн мэргэжилтэн М.Зоригтзаяа нар тангараг өргөлөө. Нийт төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа шүүхийн захиргааны ажилтануудад баяр хүргээд шүүгч Д.Баттулга болон шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин үг хэлээд "Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлан ажиллахыг” хүсэн ерөөлөө.
. . .