-1

"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО 2024" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-01 00:00:00    |   752

 

           Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх,  Засаг даргын Тамгын газар хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр Ханбогд сумын Хүүхэд хөгжлийн төвд  зохион байгууллаа.

Тус өдөрлөгт сумын Засаг даргын Тамгын газар,   Прокурор, Цагдаагийн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид болон  Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. 


 

. . .