ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛГААНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН БОЛОН ИРГЭДЭЭС САНАЛ ХҮСЭЛТ АВСАН СУДАЛГАА
2015-06-21 00:00:00 | 157Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Улсын Их хурлаас батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн нэг "Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль нь орон даяар амжилттай хэрэгжээд 2 жил гаруй болж байгаа билээ. Аливаа Эрх зүйн маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршдог энэхүү шүүхийн бус арга нь маргааныг хэн хэнийх нь сэтгэл ханамжид тулгуурлан шийдвэрлэдэгээрээ онцлог юм. Сум дундын 16 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2014 онд нийт 55 маргаан шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар түрүү оны үлдэгдэл 6, шинээр хүлээн авсан 66, нийт 72 өргөдөл хүлээн авч шийдвэрлээд байна.
ДҮГНЭЛТ
Монгол Улсад урьд өмнө байгаагүй шинэ тогтолцоо болох Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хэрэгжиж эхэлсэнээр шүүхийн ачаалал буурч, Хүмүүс хоорондын эрх зүйн маргаанаа шүүхээс гадуур шийдвэрлэх сонголтыг олгох ба харьцангуй богино хугацаанд, эвийн журмаар, бага зардалтайгаар уян хатан шийдвэрлүүэх боломжтой юм. Судалгаанд 85 хүн хамрагдснаас харахад Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2014 онд 55 маргаан шийдвэрлүүлж байсан бол 2015 оны хагас жилийн байдлаар 72 маргаан хүлээн авч шийдвэрлээд байна. Тиймээс Эвлэрүүлэн зуучлалын талаар сайн сурталчилж, сургалт семинарыг зохион байгуулж, мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай өгч иргэдэд гарын авлага, материалыг тогтмол өгч байх шаардлагатай байна.
. . .