-1

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТАНД ШҮҮГЧ НАР ХАМРАГДЛАА.

2015-10-23 00:00:00    |   159

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран "Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт эхэллээ.
Сургалтад Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчид тус тус хамрагдаж байна.
Сургалтыг шүүгч-багш, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн нар удирдан явуулна.

. . .