"ИРГЭН-2014" НЭГДСЭН СИСТЕМИЙН ДАВТАН СУРГАЛТ БОЛЛОО.
2015-12-18 00:00:00 | 152Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн захиргааны удирдлагын газраас баталсан удирдамжийн дагуу 2015 оны 12 сарын 15-наас 17-ний өдрүүдэд "Иргэн-2014” нэгдсэн системийн давтан сургалт Өмнөговь аймгийн шүүх дээр зохион байгуулагдлаа. Уг сургалтын сургагч багшаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, ШЕЗ-ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар удирдан явуулав.
Сургалтанд:Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхүүдын шүүгч, тамгын газрын дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл лавлагааны ажилтан болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдлаа.