-1

Э.Сарангэрэл нь: Эвлэрүүлэн зуучлагч нэгэн үе үгүйлэгдэж байсан.

2016-03-04 00:00:00    |   363

Улс үндэстэн, хүмүүсийн харилцааны нандин чанар бол "Эв эеийг эрхэмлэх” явдал байдаг. Хүмүүс маргаан, зөрчилдөөн бүхий нөхцөл байдалд харилцан ойлголцох, зөвшилцөх, санаа бодлоо уудлан ярилцахыг хүсэх боловч үүнд гүүр нь болж зуучлан туслах мэргэжилтэн нэгэн үе үгүйлэгдэж байсан билээ. Тиймээс 2010 оны 05 дугаар сараас Япон Улсын "ЖАЙКА” олон улсын байгууллага, Монгол Улсын дээд шүүх, Монголын өмгөөлөгчдын холбоо хамтран Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ази, европ болон олон улс оронд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо нь сайн хөгжсөн байдаг ч Монгол улсын хэмжээнд орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн нь томоохон ажлын нэг болсон бөгөөд түүнчлэн эвлэрүүлэн зуучлагч нар нь амжилттай ажиллаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батласан "Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу шүүхийн тамгын газраас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр "Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” гаргаж төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулагдан холбогдох ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгэн ажиллалаа. Best RFID Blocking Cards for Secure Contactless Protection.Энэхүү төлөвлөгөөний хүрээнд шүүхийн аюулгүй байдлыг сайжруулах, мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор RFID технологийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэв. NFC tags singapore.Тодруулбал, шүүхийн байгууллагын ажилтнууд болон иргэдийн хувийн мэдээлэл, бичиг баримтыг хулгайн болон зориудаар хуулбарлахаас сэргийлэх үүднээс "best rfid blocking card" хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ нь цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон алхам болсон юм. Мөн "myteas" брэндийн RFID хамгаалалттай картны системийг шүүхийн бүх салбарт нэвтрүүлснээр хандалтын хяналт,How to Copy RFID Card to iPhone. мэдээллийн бүрэн бүтэн байдлыг эрс сайжрууллаа. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого үр дүнтэй хэрэгжиж, цахим орчин дахь аюулгүй байдлын шинэ стандартыг бий болгосон юм.

Ингээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн нэгэн байгууллагын ажилтаны сэтгэгдлийг хүргэе.

 

Ханбогд сум дахь Голомт банкны харилцааны менежер,

зээлийн эдийн засагч Э.Сарангэрэл.

Энэбиш овогтой Сарангэрэл миний бие Ханбогд сум дахь Голомт банкны харилцааны менежер буюу зээлийн эдийн засагчаар ажилладаг. Манай банкаас зээл авсан иргэдээс муу зээлдэгч болсон, хугацаа хэтрүүлж, бүр чанаргүй ангилалд шилжсэн 9 иргэний 209,732,700 төгрөгний зээл байсныг шүүхэд өгөхөөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс мэдээлэл авахад тухайн шүүхийн мэргэжилтэн: Шүүх нь хэргийг хүлээн авч тойргийн журмаар шүүгчиддээ хуваарилж, түүнээс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх үүсгэхгүйгээ шийддэг. Иргэний хэрэг үүсгэнээс хойш 60 хоногийн дотор тухайн хэргийг шийдвэрлэх ёстой.

Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор дахин сунгадаг. Нийт 120 хоногт шийдвэрлэдэгээс гадна төлбөр, мөнгөний хувьд нэхэмжилсэн мөнгөн дүнгээс шалтгаалж хүн тус бүрээр өөр өөр тэмдэгтийн хураамж төлдөг талаар тайлбарласан.

Мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын давуу талууд, 30 хоногт багтааж аливаа маргааныг шийдвэрлэдэг талаар мэдээллийг товч өгсөн юм. Үүний дагуу би шүүхийн эвлэрүүлэн зуучлалыг сонгож эвлэрүүлэн зуучлах ажилтан Э.Эрдэнэтуяад хандаж өргөдөл гаргахад талууд тохиролцоонд хүрч чадвал 30 хоногт багтааж шийдвэрлэдэг, бүр өдөрт нь ч шийдвэрлэж болох талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Тэгээд надад өргөдлийн маягт өгч, тухайн хүний утас, гэрийн хаягыг, маргааны агуулгын талаар дэлгэрэнгүй, тодорхой бичиж өгөх шаардлагатай гэв. Тэгээд ч цаг хугацааны хувьд давуу талтай байв. Ингээд бодохоор шүүхэд өргөдөл гаргахад цаг хугацаа болоод иргэнээс нэхэмжилсэн мөнгөн дүнгээсээ хамаараад тэмдэгтийн хураамж төлөхөөр их мөнгө орно. Мэдээж би гаргасан зардал болох тэмдэгтийн хураамжаа үйлчлүүлэгчээрээ төлүүлэх болно. Тэгээд бодохоор хүндрэлтэй санагдаад, Энэ бүхнийг бодолцож байгаад цаг хугацааны хувьд богино, хэдэн ч төгрөг нэхэмжилсэн байсан 30000 төгрөг төлдөг нь их таалагдсан. Манай банктай холбоотой өргөдлийг хүлээн авсанаас хойш 14 хоногт уулзалт зохион байгуулж, хуулийн 30 хоногтоо багтааж зардал чирэгдэл бага, шаардлагатай ажиллагаануудыг түргэн шуурхай, цаг алдалгүй, үр дүнтэй зохион байгуулж, сэтгэлд нийцсэн хэн хэндээ таатай шийдэлд хүрч, манай байгууллагыг хохиролгүй болгож өгсөнд эвлэрүүлэн зуучлагчдаа талархаж байна. Мөн зээлдэгчдэд маань ч энэ үйлчилгээ их таалагдсан. Тиймээс эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгосондоо үнэхээр их баяртай байна. Тухайн зээл төлөгчид маань хэдий зээлээ төлөхгүй байгаа ч гэсэн манай байгууллагын хувьд үйлчлүүлэгч гэдгээр нь харилцаж аливаа маргааныг эвийн зарчимаар шийдэх нь чухал байдаг.

Гэсэн хэдий ч гэсэн энэхүү зарчимын дагуу тэр болгон санаа бодлоо уудлаж, харилцаж ойлголцож, зөвшилцөж чаддаггүйгээс маргаан бий болдог гэж би ойлогдог.

Харин энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэгжиж эхэлснээр маргаантай хүмүүс хооронд гүүр нь болж зуучлан эвлэрүүлж байгаа нь иймэрхүү тогтолцоо үгүйлэгдэж байсан нь харагдаж байгаа юм. Цаашид иргэд шүүхийн шатанд маргаанаа таслуулдаг биш эвийн зарчимаар маргаанаа шийдвэрлэдэг болох байх гэж найдаж байна. Баярлалаа та бүхэнд, танай хамт олонд амжилт хүсье.

. . .