Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээр ахлуулсан Хяналт шалгалт үнэлгээний ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ажиллаж байна.
2016-03-09 00:00:00 | 109Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар батлагдсаншүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга С.Санчир, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Одгэрэл, хүний нөөц хариуцсан ахлах референт Б.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажиллаа.
Энэхүү ажиллах хугацаанд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг 2015 оны ШЕЗ-ийн ажлын тайланг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд хариуцсан чиглэлийн дагуу хяналт-шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудтай ярилцаж санал сэтгэгдлийг сонслоо.