-1

2016 ОНД ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХООР СОНГОГДСОН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-03-23 00:00:00    |   126

2016 оны шүүхийн дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумын ЗДТГ-ын иргэний танхимд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзалт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгч хэрхэн дүгнэлт гаргах вэ” сэдвээр ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч, шүүгч Д.Баттулга, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол болон шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” сэдвээр тамгын газрын дарга Э.Энхтүвшин, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах болон иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ нар тус тус сургалт хийж шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан ном, гарын авлага тарааж иргэдийн санал хүсэлтийг сонсон харилцан ярилцаж үр дүнтэй сургалт боллоо.

. . .