-1

ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА.

2016-04-13 00:00:00    |   245

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, 3 дугаар тойргийн тахарын алба, зарим харьяа сумдын Засаг даргын тамгын газартай хамтран Цогтцэций, Манлай сумдуудаар нүүдэллэн ажиллалаа.

 

ЦОГТЦЭЦИЙ СУМ

Нүүдэллэн ажиллахдаа "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн тухай багц хуулийн танилцуулга” тамгын газрын дарга Э.Энхтүвшин, "Шүүхийн 2015, 2016 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан судалгаа мэдээлэл” шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, "Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол” сэдвүүдээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл хийж иргэдэд нэхэмжлэлийн загвар, шүүхийн тухай танилцуулга, гарын авлага, брошур тарааж иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.Phim Ngày Người Đẹp Ra Đời - Birth Of A Beauty | Hàn Quốc | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

МАНЛАЙ СУМ

Мөн иргэний хэргийн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр 3 хүн асууж, нэхэмжлэл 3, өргөдөл 2-ыг тус тус хүлээн авч иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж ажилласан бөгөөд иргэд хөдөлмөрчид талархан хүлээн авч идэвхитэй хамрагдлаа.

. . .