-1

ТАХАРЫН ХЭСГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-07-01 00:00:00    |   115

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.1-д заасны дагуу ”Тахарын алба нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан.

Үүний хүрээнд 3-р тойргийн Тахарын албаны Ханбогд сум дахь хэсгээс санаачлан "Шүүгчийн бие хамгаалах хэрэгсэл, түүнийг хэрхэн ашиглах, хадгалах” сэдвээрхуяглан хүргэх харуул, туслах тахар Ш.Алдарбаяр, "Шүүх хуралдааны журам сахиулах” гэсэн сэдвээр шүүх хуралдааны журам сахиулагч, туслах тахар Б.Батцэцэг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүх дээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон тахарын хэсгийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

. . .