-1

ӨМНӨХ ҮЙЛ ЯВДЛААС СУРГАМЖ АВЧ ТАХАРЫН АЛБЫГ БАЙГУУЛСНЫГ БИД МАРТАХ ЁСГҮЙ

2016-07-26 00:00:00    |   360

 

Сүүлийн үед Тахарын албыг татан буулгаж байгаа асуудал олны анхаарал татаж байгаа нэг сэдэв болоод байна. Учир нь байгуулагдаад удаагүй, нэгэнт байгуулагдсан Тахарын албыг яагаад татан буулгах гээд байгаа болон татан буулгаснаар хэр их сөрөг үр нөлөөтэй вэ гэдгийг төдийлэн сайн ойлгохгүй байгаа хүмүүс олон байгаа билээ.

Тахарын албаны тухай хууль нь батлагдаад гурван жил, үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жилрүүгээ явж байсан. Харин энэ асуудлаар Тахарын албаныхан тийм ч дуртай таатай хүлээж авахгүй байгаа нь тодорхой. Тэгэх ч ёстой гэж бодож байна.

Тахарын албаны газрын үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ зорилтын хүрээнд шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,, яллагдагчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, хохирогч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх болон хуульд заасан бусад чиг үүргийг гүйцэтгэдэг юм.

Тахарын албыг яагаад байгуулсан бэ? гэдэг шалтгааныг бид бүхэн бодох хэрэгтэй. Тахарын албаны үндсэн гол чиг үүрэг нь өнөө цаг үедгэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Тахарын алба байгуулагдахаас өмнө гэрч, хохирогч, шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах цогц тогтолцоо бүрэлдээгүй байсан гэж ойлгож болно. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хууль батлагдаад шинэ бүтэц бий болсон. Энэ нь ч цаг үеэ олсон үйл явц болж байгаа юм. Учир нь шүүх шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад олон асуудал тулгамдаж байсан. Үүний нэг нь мэдээж гэрч, хохирогчийн амь бие, эрүүл мэнд сэтгэл санаанд нь халдах явдал байдаг байсан. Шүүх гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг. Хэдийгээр гэрч үнэнийг мэдүүлэх үүрэгтэй гэдэг утгаараа шүүхэд очиж мэдүүлэг өгдөг боловч мэдүүлэг өгсний дараа тухайн гэрчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байх үед гэрчийг дарамтлах айлгах, мэдүүлгийг нь өөрчлүүлэх гэж шахдаг явдлууд ил тод болон далд хэлбэрээр гарч байсан. Мөн нөгөө талаас шүүгчийн бие махбодь, амь насанд халддаг, доромжилдог зүйлүүд гарч байсан. Энэ үүднээс өмнөх үйл явдлуудаас сургамж авч Тахарын албаны тухай хууль батлагдан гарч Тахарын албыг байгуулсныг бид мартах ёсгүй.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батласан "Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу шүүхийн тамгын газраас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр "Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” гаргаж төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулагдан холбогдох ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгэн ажиллалаа. RFID manufacturers in USA.Энэхүү төлөвлөгөөний хүрээнд шүүхийн аюулгүй байдлыг сайжруулах, мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор RFID технологийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэв. Top RFID companies in world.Тодруулбал, шүүхийн байгууллагын ажилтнууд болон иргэдийн хувийн мэдээлэл, бичиг баримтыг хулгайн болон зориудаар хуулбарлахаас сэргийлэх үүднээс "how to get rfid" хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ нь цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон алхам болсон юм. Мөн "myteas" брэндийн RFID хамгаалалттай картны системийг шүүхийн бүх салбарт нэвтрүүлснээр хандалтын хяналт,digital supermarket label. мэдээллийн бүрэн бүтэн байдлыг эрс сайжрууллаа. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого үр дүнтэй хэрэгжиж, rfid for asset tracking.цахим орчин дахь аюулгүй байдлын шинэ стандартыг бий болгосон юм.

Одоогийн засгийн газар бол Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр яригдаж байгааЭнэ бол туйлын буруу гэж бодож байна. Тахарын алба бол бие даасан байх хэрэгтэй. Энэ тогтолцоо ч гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад бий болсон байдаг. Энэ жишгийг л дагах хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага бол нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага. Үүн дээр Тахарын албаны чиг үүргийг давхар хэрэгжүүлэх юм бол шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагааг явуулах үр дүнг буруулах магадлал ихтэй. Өмнө нь энэ чиг үүргийг цагдаагийн байгууллага давхар хийж байсан уу? хийж байсан. Өмнө нь Тахарын алба гэж байхгүй байх үед асуудлууд байсан уу? Байсан. Энэ асуудлуудыг таслан зогсоох үүднээс мөн Тахарын албыг бие дааж байгуулсан гэж үзэж байгаа.

Ер нь аливаа асуудлыг судалгаа, тооцоололтой, шат ахисан шийдвэр гаргаж байх ёстой гэж боддог, Хэн нэгний ятгалаг, улс төрийн нөлөөгөөр шийдвэр гаргах ёсгүй. Энэ удаа Тахарын албыг татан буулгасан нь шүүх засаглалд нэг шат буурсан шийдвэр гаргасанд харамсалтай байна.

 

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь

сум дундын шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин

 

. . .