ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНЛАЙ СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА.
2017-02-10 00:00:00 | 151Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн харьяа МАНЛАЙ суманд 2017 оны 02 дугаар сарын 09-нд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран нүүдэллэн ажиллаа.
Шүүхийн 2015, 2016 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль шүүгчийн туслах Н.Энхтөр, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” "шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол” шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих зэрэг мэдээлэл өгөхөөс гадна гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар хэвлэмэл хуудсуудыг иргэдэд тарааж ажилласан байна.
Мөн "ИРГЭН ТАНД ТУСЛАЯ” сэдэвт мэдээллийн самбарыг орон нутгийн удирдлагуудад гардуулан өгсөн бөгөөд самбарт шүүхийн тайлан болон шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих, нэхэмжлэлийн загварууд болон шүүхийн мэдээллийг авч болох цахим холбоосууд зэрэг иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг байршуулсан бөгөөд цаашид тогтмол мэдээ мэдээллээ сар бүр шинэчлэн байршуулахаар тогтлоо. Ингэснээр шүүхийн талаарх мэдээ мэдээллийг иргэд илүү ойр, хурдан шуурхай хэлбэрээр хүлээн авах таатай боломж бүрдсэн юм.