-1

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2017-02-13 00:00:00    |   157

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газартай хамтарч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харьяа орон нутаг дахь Хууль, хяналтын байгууллагуудын Нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цогтцэций сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Гашуун сухайтын хилийн боомтод байрлаж үйл ажиллагаа явуулдаг Гааль, Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, Гадаадын харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын эрх бүхий албан тушаалтнууд, Хилийн тагнуул, боомтын заставын удирдах албан тушаалтнууд болон захиргааны хэрэг бүртгэлт явуулах эрхтэй нийт 30 албан тушаалтан оролцон, тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумдын шүүхийн шүүгч Г.Солонго 2016 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал гэсэн сэдвүүдээр илтгэл тависан бөгөөд 2017 онд хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хэрхэн хамтарч ажиллах, хүндрэл бэрхшээлтэй, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн гарц шийдлийн талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

. . .